Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн бүтээгдэхүүнүүд хорт хавдар агуулж буйг онцоллоо

Өнөөдөр нийгмийн сүлжээнд “Өгөөж чихэр боов” ХХК-ийг хорт хавдар үүсгэдэг далдуу модны тос ашигладаг гэх мэдээлэл цацагдаад байна. Тус мэдээлэлд далдуу модны тос нь хорт хавдар үүсгэж, генид нөлөөлж үр удмыг мутацжуулах, зүрх судасны өвчлөл үүсгэдэг гэсэн баримтыг хавсаргасан байв.
Тодруулбал, Ганбаатар Хүрэлбаатар гэх хаягтай хэрэглэгч, “Далдуу модны тосонд агуулагддаг хорт бодисууд хорт хавдар үүсгэдгийг дэлхий даяар тогтоож, хүнсэнд хэрэглэхээс татгалзаж байна. Хүний биед хорт хавдар үүсгэж, генид нөлөөлж үр удмыг мутацжуулах, зүрх судасны өвчлөл үүсгэдэг тул Palm oil free буюу Далдуу модны тосгүй гэсэн шошго хэрэглэх болов. Европын Холбоо хүнсний стандартаа чангатгажээ.
Дэлхийн нийт далдуу модны тосны 80% орчмыг Индонез, Малайз 2 улс хангадаг. Тосных нь цөөн хувь нь сайн шүүлттэй ба өндөр үнээр Европ, АНУ руу нийлүүлэгддэг бол Монгол, Орос мэт 3 дахь орнууд руу 30 дахин хямд үнээр нийлүүлэгддэг тос нь хорт бодис болох Глицидолын агууламж нь өндөр тул хүнсэнд хэрэглэхэд аюултай аж. Нүүр гарын саван үйлдвэрлэхэд тохиромжтой юм байна. Лабораторид ийм тостой хоолоор тэжээсэн хулганд хавдар үүсч байна. Гэтэл манай Өгөөж мэт үйлдвэрүүд дал модны хямд тос хэрэглэж ард олноо хорт хавдарт автуулж байна.
Оросын телевизийн баримтат киног үзэхийг санал болгож байна” хэмээн нийтэлжээ.
Харин “Өгөөж чихэр боов” ХХК бүтээгдэхүүндээ далдуу модны тосыг хэрэглэдэг гэдгээ 3жилийн өмнө онцлон мэдэгдэл гаргасан байдаг.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!