Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Б.Ууганбаяр: Хатуу хөл хорионы үр дүн ирэх долоо хоногоос гарна

Сүүлийн 24 цагийн хугацаанд 11,963 хүнээс коронавирусийн халдварын шинжилгээ авахад 1,340 хүнээс халдвар илэрсэн гэдэг мэдээллийг ЭМЯ-наас өгсөн.

Тэгвэл хатуу хөл хорионы дэглэмд байгаа энэ үед коронавирусийн шинжилгээ хаана, хэрхэн авч, шинэ тохиолдлууд нэмэгдэж байгааг лавласан иргэдэд ЭМЯ-наас хариулт өглөө.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Тандалт судалгаа, хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа. Энэ баг нь ойрын болон дам хавьтлыг илрүүлж, тэдгээр хүмүүсээс шинжилгээ авснаар халдварын шинэ тохиолдлуудын тодорхой хувийг илрүүлж байгаа.

Өнөөдрийн батлагдаж байгаа тохиолдлууд нь хатуу хөл хорионоос өмнө нь халдвар авсан хүмүүсийн нууц үе өнгөрөөд илэрч байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тийм учраас хатуу хөл хорионы үр дүн гарах болоогүй, ирэх долоо хоногоос гарах дүр зураг ажиглагдаж байгаа.

Мөн иргэд халдварын шинэ тохиолдол нийслэлийн яг аль дүүрэг, хороо, байрнаас гарсныг тодорхой хэлэхийг шаардаж байгаа. Гэвч илэрч байгаа тохиолдлуудыг тодорхой хэлэх нөхцөлгүйгээр өргөн хүрээнд тархаад байна.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!