Ноён ууланд 200 орчим булш байгааг илрүүлж, 6-р булшнаас түүхийн маш ховор олдворуудыг малтан гаргасан байдаг. Үүнд Хүннүгийн өв соёлд хамаарах буга, сарлаг, барс, хатгасан хатгамал ширдэг, баатруудын нэхмэл дүр бүхий хөрөг, ваар сав, амуу буудай, хаш чулуун чимэглэл, алтаар давтаж хийсэн эдлэлүүд болон нарс модоор зааж хийсэн булшны модон байгууламжийг олж илрүүлсэн байдаг.
Тэгвэл эдгээр эд өлгийн зүйл болоод судлагдаагүй үлдсэн булш бунхан хийгээд олдворууд одоог хүртэл хамгаалалтгүй байна.
Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо, болон “Босоо Монголын голомт” ТББ хамтран “Ноён уулын бүс нутгийн түүхийн дурсгалт газрыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх талаар олон жил ярьж ирсэн.
Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд сонгуульд нэр дэвшиж байхдаа тус уулыг хамгийн түрүүнд ЮНЕСКО-д бүртгүүлэхээ амлаж байв. Гэтэл өнөөдрийг хүртэл уг ажил зогсонги байдалтай болсон талаар эх сурвалж мэдээллээ.
“Ноён уул” нь зөвхөн Монголын төдийгүй дэлхийн хүн төрөлхтний өв соёлын дурсгалыг өөртөө агуулсан томоохон дурсгалт газар юм.