Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулав.
13 байршлаас найман байршилд 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цахимаар оролцох хүсэлт ирүүлжээ.
Эдгээрээс найман байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 514.1 сая төгрөг төвлөрүүлэхээр болсон байна.
Дуудлага худалдаагаар
Дуудлага худалдаагаар зарагдсан найман газар
Худалдаа үйлчилгээний зориулалтаар:
- Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Титэм мандал хэсгийн урд 0.1 га.
- Багахангай дүүрэг 1 дүгээр хороо, Өндөр толгой, Цагдаагийн байрны баруун 0.06 га.
Үйлдвэрлэлийн зориулалтаар:
- Налайх дүүрэг 5 хороо, Гандан уулын урд талд 0.5 га
Үүрэн холбооны станцын зориулалтаар:
- Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, Ар гүнтэд 100 м²
- Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Яргайтын зуслан орчимд 64 м²
- Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Жигжид зуслан, Цэнгэг хүрээ зуслангийн хойд талд 100 м²
Шатахуун түгээх станцын зориулалтаар:
- Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо, Төв аймаг явах зам дагуу замын урд талд 0.2 га.
Орон сууцны зориулалтаар:
- Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, Морингийн гэр хорооллын урд 1.5 га газарт тус тус зарагджээ.