Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хөл хорионоос хойш давхардсан тоогоор 11481 тээврийн хэрэгслээр 51440 зорчигч зорчлоо

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарах, мөн орох хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Иргэд хөдөө, орон нутгийг зорихдоо анхаарах зүйлсийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.  

-Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ?
-Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, Хан-Уул дүүргийн Өлзийт, Тавантолгой, Налайх дүүрэгт байрлах дөрөвдүгээр зөрлөг, Элстэйн шалган нэвтрүүлэх товчоо, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа. Сүүлийн нэг хоногт нийслэл хот руу 504 тээврийн хэрэгслээр 774 зорчигч нэвтэрсэн.

Тодруулбал, эмнэлэг, эрүүл мэндийн шалтгаанаар 77 тээврийн хэрэгслээр 152 зорчигч, ар гэрийн гачигдлаар 47 тээврийн хэрэгслээр 93 зорчигч, хүнс шатахуун тээвэрлэлт гэсэн шалтгаанаар 380 тээврийн хэрэгслээр 529 зорчигч нэвтэрсэн байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш давхардсан тоогоор 11481 тээврийн хэрэгслээр 51440 зорчигч зорчлоо.

Авто эргүүлийн чиглэлээр 130 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа.

-Орон нутаг руу зорчих хөдөлгөөн ямар байна вэ?
-Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд мөн хяналт тавин ажиллаж байгаа. 531 тээврийн хэрэгслээр 829 зорчигч нийслэл хотоос гарсан. Эрүүл мэндийн шалтгаанаар 70 тээврийн хэрэгслээр 129 зорчигч, ар гэрийн гачигдлаар 51 тээврийн хэрэгслээр 110 зорчигч, хүнс, шатахуун тээврийн шалтгаанаар 381 тээврийн хэрэгслээр 536 зорчигч тус тус гарсан. Дөрөвдүгээр сарын 10-наас хойш 6714 тээврийн хэрэгслээр 11528 иргэн хөдөө, орон нутаг руу зорчсон байна. Орон нутаг руу гарч байгаа хөдөлгөөнийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хянан ажиллаж байгаа.

Мөн баталгаат бус 32 чиглэлд Тээврийн цагдаагийн алба Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Авто эргүүлийн чиглэлээр 130 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. НОК-ын Шуурхай штабын лавлах дугаарт хөдөө, орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд их ханддаг. Бид санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэж байгаа. Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу явахдаа зайлшгүй тохиолдол буюу ар гэрийн гачигдал, буяны ажил, шатахуун, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, газар тариалан, бүтээн байгуулалтын чиглэлээр ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахдаа заавал ПСР шинжилгээ өгч, тухайн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч байгааг иргэддээ анхааруулъя.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!