Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг 120 цэгт үргэлжлүүлж байна. Вакцинжуулалтад иргэдийг дараах хуваарийн дагуу хамруулахаар Засгийн газраас төлөвлөжээ.
Тодруулбал, өнөөдөр 55-аас дээш насны иргэдэд вакцины нэгдүгээр тунг хийхээс гадна дөрөвдүгээр сарын 9, 10, 11, 23-нд давтан тунгийн дархлаажуулалтдаа хамрагдах байсан хүмүүст Синофармын Vero Cell вакциныг хийх юм. Энэ мэтчилэнгээр ойрын дөрөв хоногт багтаан вакцины давтан тунгаа хийлгэх иргэдийг бүрэн хамруулахаас гадна эхний тунгийн дархлаажуулалтыг үргэлжлүүлнэ.
Иргэдийг хуваарийн дагуу вакцинжуулалтад хамруулах тул цэгүүдэд олноороо очиж, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг уриалж байна.