Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Говьсүмбэр аймагт илэрсэн сум, галт хэрэглэлийг аюулгүй болголоо

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллаж, тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Баянмөнхийн “Байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйлс илэрлээ” гэх мэдээллийн дагуу долоон төрлийн 20 гаруй сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болголоо.

Тодруулбал, Байлдааны зориулалттай 82 мм-ийн мина дөрөв, ПОМ3-2  явган цэрэг эсэргүүцэх мина нэг, 73 мм болон 85 мм-ийн их бууны сумны хошуу нэг, 14,5 мм-ийн галт хэрэглэлийн сум нэг, сургуулийн зориулалттай 115 мм-ийн “Т-62” танкийн сум зургаа, 125 мм-ийн сум таван ширхгийг эрэл хайгуулаар илрүүлж, аюулгүй болгосон юм.

Ташрамд дуулгахад, Тус бүлэг Говьсүмбэр аймгийн иргэдийн амь нас, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болох тэдгээр сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгохоор орон нутгийг зорихоос өмнө Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу PCR шинжилгээ өгч, хариу сөрөг гарсны дараа явсан юм.

Ахмад Ч.Нямсүрэн (Зэвсэгт хүчний 084 дүгээр анги)

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!