Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Энэ талаар Засгийн газраас мэдээлэл хийлээ.
Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “”Хөл хориог сунгаж байгааг мэдэгдэж байна. Цар тахалтай тэмцэн, голомтод ажиллаж буй алба хаагчдадаа Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Хөл хориог тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Учир нь халдварын тархалт нэмэгдэж байна. Хаврын улиралд халдварт өвчин ид тархдаг цаг үетэй зэрэгцэн эрчимтэй цар хүрээгээ нэмж байна. Тиймээс хатуу хөл хориог үргэлжлүүлж, тархалтыг багасгах зайлшгүй шаардлага байна.
Хоёрдугаарт мутацийн төрөл манай улсад урьдчилсан байдлаар лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн. Турк улсаас ирсэн иргэнээс илэрсэн байна. Үүнийг Английн мутацид орсон хувилбар гэж таамаглаж байна” гэлээ.