Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хатуу хөл хориог 14 хоног сунгах шийдвэр гаргасан.
Энэ талаар Улсын Онцгой комиссоос дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Сүүлийн сар гаруй хугацаанд халдвар авсан иргэд хүндэрч байна. Нас баралт огцом нэмэгдсэн нь хөл хориог сунгах үндэслэл болсон. 65-аас дээш настай иргэд хүндэрч байсан бол нас залуужиж байна. Богино хугацаанд эрчимт эмчилгээний тасаг руу шилжиж байна.
Халдварын тархалт эрчимтэй үед вакцинжуулалтын үр дүн багасна. Тиймээс хөл хорио тогтоож байж үр дүн өгнө” гэсэн юм.