Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Цайрын агууламжгүй хуурамч савх зарж байсан бүлэг этгээдийг шалгаж эхэллээ

Цар тахлын үед хүн бүр дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэж, халдварын эрсдлээс өөрийгөө болон гэр бүл хайртай хүмүүсээ хамгаалах нь хамгийн чухал болоод байна.

Харин энэ үед цахимаар хуурамч бүтээгдэхүүн зарж, иргэдийг төөрөгдүүлж, ашиг олж байгаа бүлэг этгээдүүд эхнээсээ цагдаагийн байгууллагад шалгагдаж эхлээд байна.

Тодруулбал, Баяраагийн Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй өөрийн цахим хаяг болох “Bayraa Oyunaa” фэйсбүүкээр дамжуулан ус эрдэсжүүлэгч савхыг Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулдаг “OSPRING Mongolia” ХХК-ийн бүтээгдэхүүн хэмээн борлуулж ашиг хонжоо олж байгаа нь олон баримтаар ил боллоо.

Түүний цахим орчинд худалдаалж буй цайрын савх гэх ус эрдэсжүүлэгч савх нь Хятад улсаас оруулж ирсэн цайрын агууламжгүй бүтээгдэхүүн болох нь МХЕГ-ын шинжилгээгээр нотлогджээ.


Зургийн тайлбар: Ус эрдэсжүүлэгчид цайрын агууламж 0.002 байгаа нь крантны уснаас даруй 168 дахин бага цайрын агууламжтай гэсэн үг юм.

Түүний энэхүү хууль бус үйлдлийг МХЕГ-аас тогтоосон тул өдгөө ШӨХТГ, ЦЕГ зэрэг холбогдох байгуулагууд хэргийг материалжуулан шалгаж эхэлжээ.
“OSPRING Mongolia” ХХК-ийн цайрын “Zinc Power” савхтай ижил төстэй савалгаа бүхий бүтээгдэхүүнийг Хятад улсаас гурван мянган төгрөгөөр худалдан авч, Монгол Улсын хилээр оруулж ирээд 60 000 төгрөгөөр зах зээлд нийлүүлж байгааг дараах баримтаас харж болно.

Зургийн тайлбар: Интернэт худалдаагаар нэг удаагийн ус эрдэсжүүлэгчийг бүтэн жилийн хэрэглээний цайрын савх гэж 20 дахин нугалсан үнээр зарж залилан хийж байна.

Цайрын агууламжгүй савхыг Б.Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй бүлэг этгээдүүдийн хамтаар “OSPRING Mongolia” ХХК-ийн цахим хуудсан дахь мэдээллийг хуулбарлан өөрийн цахим хуудсандаа байршуулж иргэдэд “OSPRING Mongolia” ХХК-ийн бүтээгдэхүүн мөн, жинхэнээс ялгаагүй” гэх мэтээр хэмээн борлуулдаг болох баримтыг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэж байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!