Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Л.Энхсайхан: Шинжилгээний хариуг засаж суудаг ёс зүйгүй эмч, эмнэлгийн мэргэжилтэн манай салбарт огт байхгүй

ХӨСҮТ-ийн эмч нар шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн гэсэн мэдээллийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан анх олон нийтэд мэдээлж, livetv-ээр нэвтрүүлэг цацагдсан. Үүнийг эсэргүүцэж Эрүүл мэндийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэл хийсэн.

Тэгвэл ийм ёс зүйгүй хүн эрүүл мэндийн салбарт байхгүй гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан асуултад хариулахдаа хэллээ.

Тэрбээр “Би 2003 оноос лабораторийн шинжилгээ хийгээд суусан. Энэ чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын маш олон хүнтэй хамтарч ажиллаж байхад шинжилгээний хариуг худал гаргая, хүнд буруу мэдээлэл өгье гэдэг хүн бол байхгүй. ХӨСҮТ-ийн ажилчид руу хүмүүс рүү дайрсан. Тэнд олон лаборатори байгаа. Эмч, эмнэлгийн ажилтнууддаа бид итгэж байнаЭерэг хариу гарсан байхад сөрөг, сөрөг гарсан хүний хариуг албаар эерэг гээд засаж суудаг ёс зүйгүй эмч, эмнэлгийн мэргэжилтэн манай салбарт огт байхгүй.

Нийт 29,219 хүн коронавирусийн халдвар авсан. Нөхцfл байдал амаргүй, маш хүнд байна. Бид цар тахлыг давахын тулд эв нэгдэлтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ барьж, хариуцлагатай байх хэрэгтэй.

Бүгд чин сэтгэлээсээ, хийх ёстой ажлаа хийгээд явж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа та бүхэндээ маш их итгэж байна. Цар тахлын үед чин сэтгэлээсээ ажиллаж байгаа бүх ажилчдадаа бүгдэд нь баярлалаа. Эрүүл мэндийн салбарынхныгаа дэмжиж, гэртээ байгаа иргэддээ мөн баярлалаа” гэсэн юм.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!