Засгийн газраас өчигдөр шийдвэрээ танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Коронавирусийн улмаас нас барьсан иргэдийнхээ ар гэрт эмгэнэл илэрхийлье. Нас барсан тохиолдлуудын дийлэнх хувь нь суурь өвчтэй хүмүүс байсан. Ялангуяа даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт зэрэг хавсарсан өвчтэй хүмүүс зонхилсон. Нас барсан хүмүүсийн гурав нь вакциныхаа эхний тунг хийлгээд 14 хоноогүй хүмүүс байсан” гэлээ.