Ногоон бүс байсан Говь-Алтай аймагт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоосныг өчигдөр /2021.04.24/ аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн.
Өчигдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 11 мянга гаруй иргэнийг түргэвчилсэн шинжилгээ, 1200 гаруй хүнийг PCR шинжилгээнд хамруулаад байгааг Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа мэдээлж, халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд бүх хөдөлгөөнийг бүрэн зогсоож, Есөнбулаг, Баян-Уул суманд тэг зогсолт хийгээд байгаа.
Говь-Алтай аймагт одоогоор батлагдсан тохиолдол 10 бүртгэгдээд байгаа бол Нэгдүгээр хавьтал болох 92 хүнийг тогтоосон байна.