Хөвсгөл аймгийн Ханх сум Хороо багийн “Оёг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 353 км-т, сумын төвөөс урд зүгт 47 км-т/ өчигдөр орой буюу 22:39 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Тус сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд тухайн газар нутагладаг малчин иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохиролгүй өнгөрчээ.
Хөвсгөл аймагт он гарсаар хэд хэдэн удаа газар хөдөлсөн бөгөөд хамгийн сүүлд гэхэд энэ сарын 22-нд Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 339 км-т, сумын төвөөс урд зүгт 33 км-т хүчтэй газар хөдлөж, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй юм.