Өнөөдөр нийслэлийн есөн дүүрэг дэх дархлаажуулалтын цэгүүдэд 2,100 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 50,750 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөлт хийжээ.
СУРТАЛЧИЛГАА
Ингэхдээ AstraZeneca, Vero Cell вакцины давтан тун болон 45-аас дээш насны иргэдийн Vero Cell вакцины эхний тунг хийх юм байна.
Дархлаажуулалтын ажлыг энэ сарын 23-наас эрчимжүүлсэн бөгөөд эхний ээлжид вакцины хоёр дахь тунд хамрагдах иргэд болон 50-аас дээш насныхныг эхний тунд хамруулж байсан юм.