Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Сүүлийн 24 цагт хилээр 1,324 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

Монгол Улсын хилээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,324 тээврийн хэрэгсэл нэвтэрч, тээвэр хийсэн байна.

Тухайлбал, агаарын тээврийн МИАТ компани гурван нислэг үйлджээ. Түүнчлэн Замын-Үүд хилийн авто замын боомтоор бараа материалын 95, Булган боомтоор нүүрсний 105, Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний 60, Гашуунсухайтын боомтоор бараа материалын 16, нүүрсний 75, зэсийн баяжмалын 64, Ханги боомтоор нүүрсний 45, төмрийн хүдрийн 6, Бичигт боомтоор нүүрсний 40, газрын тосны 19, Баянхошуу боомтоор газрын тосны 38, Алтанбулаг боомтоор бараа материалын 28, Цагааннуур боомтоор бараа материалын 5, шатахууны 25 тээврийн хэрэгсэл гарсан байна.

Эсрэгээрээ Замын-Үүд боомтоор бараа материалын 96, нүүрсний 4, Булган боомтоор нүүрсний 105, Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний 60, Гашуунсухайтын боомтоор бараа материалын 16, нүүрсний 75, зэсийн баяжмалын 64, Ханги боомтоор нүүрсний 65, төмрийн хүдрийн 6, Бичигт боомтоор нүүрсний 35, газрын тосны 19, Баянхошуу боомтоор газрын тосны 38, Алтанбулаг боомтоор бараа материалын 38, Цагааннуур боомтоор бараа материалын 5, шатахууны 25 тээврийн хэрэгсэл орж иржээ.

Мөн Замын-Үүд төмөр замын боомтоор УБТЗ-ын ачааны 16, Сүхбаатар боомтоор ачааны 6 галт тэрэг нэвтэрч тээвэр хийсэн байна. 

 

Эх сурвалж: ЗТХЯ

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!