Өчигдөр өргөн нэвтрүүлгийн зарим телевизүүдээр цацагдсан “Мэдээллийн урсгал” хөтөлбөрт Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оролцсон. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс шинжилгээний хариуг зохиомлоор шивж гаргадаг байсан эсэх асуудлыг тодруулсан юм.
ХӨСҮТ-ийн эмч ажилчдын зүгээс шинжилгээний хариуг зохиомлоор шивж гаргадаг зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.
Мөн Шадар сайд С.Амарсайхан, “Мэдээлэл цуглуулахаас эхлээд газар дээр нь нөхцөл байдалтай танилцах зэрэг олон ажил хийж байна. Жишээлбэл би энэ асуудлыг онцгой анхаар гэж хоёрдугаар сарын 29-ний өдөр хууль, хяналтын байгууллагынханд үүрэг өгсөн” гэж хариулсан.
Харин 2021 оны хоёрдугаар сарын 28 хоногтой байсан. 29 хоногтой хоёрдугаар сар дөрвөн жилд нэг удаа тохиодог бөгөөд өнгөрсөн жил таарсан юм.