Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Цэнхэр халим тоглоомтой төстэй Selena Jelena Styles тоглоомноос хүүхдээ хамгаал

ОХУ-аас гаралтай Цэнхэр халим тоглоомтой төстэй Selena Jelena Styles гэх нэртэй тоглоомын аюул өсвөр насны хүүхдүүдэд учрах эрсдэл өндөр байна.

Өсвөр насны хүүхдүүдээр зүй бус үйлдэл хийлгүүлж, яваандаа тэр нь амиа хорлоход хүргэх аюултай Цэнхэр халим тоглоомтой төстэй Selena Jelena Styles тоглоом нь өсвөр насныханд зүй бус үйлдэл хийх даалгавар өгч, цахимаар өдөөн турхирдаг аж.

Монгол Улсын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас энэхүү хэн нэгний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох тоглоомыг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл болохыг анхааруулаад дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.

Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлнэ үү. 

Монгол Улсын Эрүүгийн хуулиас:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх

1. Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиас:

Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих

1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!