УИХ-ын гишүүн Д.Муратыг Б.Бахытгүл гэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэхийг санаархсан, өөрийнхөө нууц эрхтнийхээ зургийг явуулсан, элдвээр доромжилсон гэх хэрэгт буруутган шалгаж шүүх хурал болж олны анхаарлыг татаж байсан цаг саяхан. Харин эцэс сүүлдээ уг хэргийн золиосоор анх хохирогчийн хүсэлтээр Д.Муратын ёс зүйгүй зураг, мессэжийг ил болгосон сэтгүүлч Д.Майцэцэг тодорч орхив. Учир нь гишүүн Д.Мурат сэтгүүлч Д.Майцэцэгийн нэр төрд халдсан хэргээр буруутган шүүхийн хаалга татахад хүргэсэн юм. Харин Д.Мураттай холбогдож садар зураг, мессэжийг хүлээн авч, нийтэд ил болгосон Б.Бахытгүл Д.Мураттай эвлэрлийн гэрээ байгуулан 60 сая төгрөг халааслан усанд хаясан чулуу мэт алга болсон. Гэтэл мань бүсгүй боловсролын салбарын уулзалт хэссэн шиг инээж хөхөрсөөр явааг манайх дурандаа буулгажээ.
Дараагийн мэдээ