Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ЕБС-ийн хоолны үйлчилгээнд хяналт тавих ажлын хэсгийг П.Анужин гишүүн ахална

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2021.04.27) хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцсэн.

Хуулийн хэрэгжилтийг хангахад ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайг үдийн хоол болгоход шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүжилт, салбарын зүгээс баримталж байгаа бодлогын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан товч мэдээлэл өгсөн.

Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин ахалж, Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн, Ч.Ундрам, Т.Аубакир, С.Чинзориг, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.

Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!