Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Нефтийн үйлдвэрт ажиллахаар Энэтхэгээс ирсэн 19 иргэнээс ХАЛДВАР илэрлээ

Сүүлийн 24 цагт Монгол Улсад коронавирусний 1356 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээрийн 1190 нь дотоодод буюу ойрын хавьтагчдаас илэрсэн бол 28 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ.

Зөөвөрлөгдсөн 28 тохиолдлын нэг нь дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатарын транзит онгоцоор Энэтхэгээс ирсэн Монгол Улсын иргэн бол бусад нь мөн энэ өдөр Казахстанаас ирсэн Монгол Улсын найман иргэн байна. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэгээс ирсэн 19 иргэнд коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Энэтхэг иргэдийн 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдсан байгаа аж.

Сануулахад, 2021 оны дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирсэн талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн.

Эдгээр  иргэний 11 нь Монгол Улсын иргэн бол үлдсэн нь гадаадын иргэн байсан юм. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд “Халдварын тархалт нэмэгдэж буй Энэтхэг улсаас олон хүн ирэх шаардлага байсан уу” гэх асуудал яригдсан.

Тус нислэгээр ирсэн Энэтхэг улсын 60 иргэн нарийн мэргэжлийн техник инженерийн ажилчид бөгөөд Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн аж. Харин Монголын 11 иргэний хувьд Энэтхэгт урт хугацааны туршид эмчилгээ хийлгэж байгаад ирсэн хүмүүс байжээ. Энэтхэгээс ирсэн ажиллах хүчнийг Дорноговь аймгийн Алтанширээтэд тусгаарласан бөгөөд бүгд вакцины хоёр дахь тунд хамрагдсан, PCR шинжилгээтэй байсан тухай УОК-ын Шуурхай штабаас мэдэгдэж байсан юм

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!