“Дефакто” нэвтрүүлгийн хөтлөгч эдийн засагч Д.Жаргалсайханд Хөдөлмөрийн Үндэсний Намаас ерөнхийлөгчид нэр дэвших санал тавьсанд тэрбээр татгалзжээ. Ийнхүү байр сууриа мэдэгдлээр хүргүүлсэн аж. Үүнд:
“2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухайд: УИХ-д суудалтай Хөдөлмөрийн үндэсний намын төлөөлөл ерөнхийлөгчийн сонгуульд намайг нэр дэвших санал тавьсанд талархаж байна. Миний хийж буй нийгмийн ажлуудыг дэмжиж, үзэл бодлоороо хамтарч, дэвшихийг уриалж, итгэл үзүүлсэн бүх хүмүүс түүний дотор гадаадад суугаа олон монгол хүний төлөөлөл холбогдож урам зориг өгсөнд талархаж байна” гэжээ