Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 13,506 гаруй хүнээс буюу ихэвчлэн ойрын хавьтлуудаас шинжилгээ авах явцад 1,306 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 90 орчим хувь нь ойрын хавьтал бөгөөд нийт халдварын тоо улсын хэмжээнд 37,285 боллоо.
Сүүлийн 24 цагт 1,039 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 20,681 болов