Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, иргэд болоод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хатуу хяналт тогтоож, QR кодоор зорчуулж байгаа.
Тэгвэл “Херо энтертаймент”-ын найруулагч Б.Баатар төрсөн дүү Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн арын хаалгаар компанийхаа 26-72 УБВ улсын дугаартай, Ниссан Патрол маркын автомашинд МУ-ын ЗГХЭГ (Засгийн газрын хэрэг эрхлэх газар)-ийн нэр дээр QR код авсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байгаа билээ.
Ийнхүү Ерөнхий сайд нь өөрөө ах дүү, хамаатан садандаа давуу байдал олгож, хууль зөрчиж буйд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.