Энэ сарын 1-нд Ховд аймагт 18 настай нэгэн иргэн хэсэг хүмүүсийн хамт чонын үргээлгэнд явжээ. Харамсалтай нь, тухайн иргэн сум алдан, өөрийгөө гэмтээсэн байна.
Одоо тухайн иргэн Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчлүүлж байна. Хүүгийн биеийн байдал хүнд байгааг албаныхан хэллээ.