Хөл хорионы дэглэм сулруулж байгаатай холбогдуулан Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Вакцины нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийн нэг хүртэлх хувьд халдвар илэрсэн. Харин хоёрдугаар тундаа хамрагдаад өвчилж байгаа цөөнгүй тохиолдол байна. Вакцинжуулалтад хамрагдсан ч бай халдвар хамгааллын дэглэм чанд сахих шаардлагатай.
Монголд бүртгэгдсэн мутацид орсон вирусний геномын дараалал их өвөрмөц байгаа нь Япон улсад шинжлүүлсэн сорьцуудаас харагдаж байгаа” гэлээ.
Түүнчлэн нэмэлт сорьцууд илгээж, шинжлүүлнэ гэв.
Вакцины бүтэн тун хийлгэсэн ч эрсдэл өндөр байгааг тэрбээр санууллаа.
Мөн “Эхний тунд хамрагдсан иргэдийн 1 хувь ковидын халдвар авсан бол хоёрдугаар тун хийлгэсэн иргэдээс ч халдвар авсан тохиолдлууд батлагдаж байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих шаардлагатай” гэв.