Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар өнөөдөр бизнес эрхлэгчидтэй уулзлаа.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан нийгмийн даатгалын шимтгэлийг энэ оны долдугаар сарын 1-нээс хоёр хувиар нэмэх асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
Нийгмийн даатгалын шимтгэл 2021 оны долдугаар сарын 1-нээс хоёр хувиар нэмэгдэх нь 2017 онд шийдэгдсэн асуудал. ОУВС, гадаад ертөнцийн өмнө бидний хүлээсэн үүрэг бий. Гэсэн хэдий ч 2020 онд энэ асуудал шийдэгдэх ёстой байсан, хойшлуулсан. Одоо дахин хойшлуулах асуудлыг ярьж байгаа. Үүнийг Засгийн газар дэмжинэ гэж өчигдөр Ерөнхий сайд хэлсэн” гэлээ.