Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

88 мянган малчинд 31 тэрбум төгрөгийн ноосны урамшуулал олгожээ

“Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 оны ноосны урамшууллыг олголоо.

Үндэсний 83 үйлдвэр, цехэд 2020 онд хонь, тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 90,064 малчин, мал бүхий этгээдэд 31.2 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллын баримт бүртгэгдсэн.

Үүнээс журмын шаардлага хангасан 78 үйлдвэрт 18,566.3 тонн хонины ноос, 676.2 тонн тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 88,669 малчин, мал бүхий этгээдэд 30.7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг малчдын дансанд шилжүүлээд байна.

Санхүү, татварын тайлангийн 2020 оны мэдээллээр үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлан илгээсэн зөрчилтэй 6 үйлдвэрт ноос бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдийн мөнгөн урамшууллыг тус үйлдвэрүүд санхүү, татварын тайлангаа залруулан гаргаж зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд түр хойшлууллаа.

Үндэсний үйлдвэрүүд и-баримт хэрхэн үүсгэн бүртгэх, малчин, мал бүхий этгээд нь баримтаа хэрхэн баталгаажуулах талаарх мэдээлэл, гарын авлагыг харьяа аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын алба болон mofa.gov.mn, uramshuulal.gov.mn цахим хуудаснаас тус тус авах боломжтой юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!