Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Баянхошууны замд явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр нийт 246 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 168 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Орон нутагт мотоциклтой онхолдох хэлбэрээр жолооч-2
  • Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр-3
  • Унадаг дугуйтай хүүхэд автомашинд мөргөгдөх хэлбэрээр-1
  • Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-2 хүүхэд тус тус гэмтсэн байна.

Тавдугаар сарын 12-ны 01:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны замд Toyota-Prius маркийн автомашины жолооч нь явган зорчигчийг мөргөж, улмаар явган зорчигчийн амь хохирсон хэрэг гарлаа.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 33, орон нутагт 28, улсын хэмжээнд 61 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!