Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Л.Энх-Амгалан: 2021-2022 оны хичээлийн жилийг наймдугаар сарын 15-наас эхлүүлнэ гэж урьдчилсан байдлаар тооцсон

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилийн бүтцийг өөрчилж, сурагчдыг хугацаанаас нь өмнө амраах шийдвэр гаргасан.

1-3 дугаар ангийн сурагчдыг тавдугаар сарын 7-нд хичээллүүлээд амраасан бол 4-12 дугаар ангийнхан маргааш хичээллээд амрах юм. Ийнхүү эрт амрааж буй учир 2021-2022 оны хичээлийн жилийг наймдугаар сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа БШУЯ мэдэгдсэн.

Хүүхэд сурах ёстой мэдлэгийнхээ 60-70 хувийг заавал танхимд суралцаж авдаг. Нэг хичээлийн жилд сурагчид 165-180 хоног танхимд хичээллэх ёстой. Гэвч нийслэлийн сурагчид 2021 оны хичээлийн жилийн 110 хоногт нь зайнаас суралцсан. Үүнээс үүдсэн хоцрогдол бий. Ер нь Монгол Улсын боловсролын салбарт гурван том хоцрогдол үүссэн байгаа.

  1. Цар тахлаас өмнөх үед боловсролын салбарт хөтөлбөрийн том хоцрогдол үүссэн. Хуучин дүнгээр бол 3+, 4- дүн авах хүүхдүүдийг сургаж байна
  2. КОВИД-19-өөс шалтгаалж үүссэн хоцрогдол
  3. Амьдралын боломжгүйгээсээ шалтгаалсан 178 мянган хүүхэд хичээлээсээ хоцорч байна. Цахилгаангүй, гар утасгүй, интернетгүйгээс болж цахим хичээлдээ орж чадахгүй байгаа юм. Эдгээр хүүхдийн хичээлийн хоцрогдлыг багасгахын тулд олон нийтэд хандсан хандивын арга хэмжээг албан ёсоор зарлана” гэв.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!