ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр хөл хорионы онцгой дэглэмийн үед нөхрийнхөө хамт явж байгаад шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг таньсангүй хэмээн элдвээр доромжилж, ард нь байсан жирийн иргэдэд саад учруулсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тарсан.
СХД-ийн нутаг дэвсгэр 21 дүгээр хороолол орчимд уг асуудал үүсэж, нөхрийнхөө хамт зорчиж явсан “Ланд круйзер” машинтайгаа хөдөлгөөнд саад учруулсан гэх мэдээлэл байсан юм.
Тэгвэл М.Мөнхшүр нь энэ мэдээллийг худал хэмээн үгүйсгэсэн бөгөөд “Өөрт нь мэдээлэл өгөөгүйн төлөө нэг сэтгүүлч намайг гүтгэлээ. Надад тийм машин байхгүй. Бид гэмгүй найз явсан ч надад гэнэтийн бэлэг барина гэж дарамтлаад намайг гүтгэсэн. Би ч хариуг нь барина” хэмээж байв.
Тэгвэл энэ мэдээлэл үнэн байж болзошгүй мэдээлэл нийгмийн сүлжээнд дахин гарчээ.
Тодруулбал, М.Мөнхшүр ахмадыг таниагүй гэх цагдаагийн албан хаагчийн эхнэр нь “Чи тэнд яваагүй, хүнтэй маргаагүй, тийм машингүй гэж мэдэгдэл хийсэн байна лээ. Тийм бол манай нөхөр яагаад арга хэмжээ авахуулав. Цагдаа өөрөө дотроосоо ялзраад байгаа юм уу? Манайх ам бүл тав манай нөхөр ганцаараа ажил хийдэг. Би чамд их гомдож байна. Чи ингэж цагдаатай харьцаж байгаа юм чинь бусад нь аргагүй юм уу даа. Албан тушаалаараа далайлгасан юм уу? Уучлаарай надад бас арга хэмжээ авах уу” хэмээн бичжээ.
Тус албан хаагч нь 3 сарын цалингийнхаа 20 хувиар торгууль төлсөн гэх мэдээлэл ч байна.