Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг 3933 иргэнд олгожээ

Банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах тухай нийт 55806 хүсэлт хүлээн авснаас 55728 хүсэлтийг шийдвэрлэж, эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. Эргэн төлөлт хойшлуулсан зээлийн үлдэгдэл 2.9 их наяд төгрөг буюу нийт ипотекийн зээлийн багцын үлдэгдлийн 80 хувийг бүрдүүлж буй юм байна.

Энэ оны эхнээс тавдугаар сарын 24-ний өдрийн хооронд 290.7 тэрбум төгрөгийн зургаан хувийн хөнгөлөлттэй, хүүтэй ипотекийн зээлийг 3933 иргэнд олгожээ. Түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл төлбөрийн хугацааг хойшлуулсан байна.

Дашрамд дурдахад, ажлын байрыг дэмжих 3 хувийн зээлд тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар банкуудад нийт 5.9 их наяд төгрөгийн 54 мянган зээлийн хүсэлт ирснээс 14 мянган зээлд 1 их наяд төгрөг олгосон байна. Ингэснээр нийт 47.885 ажлын байрыг хадгалахад дэмжлэг үзүүлжээ. Үүний 60 хувь буюу 2529 аж ахуйн нэгжид 604.7 тэрбум төгрөгийн зээл, 40 хувь буюу 11.5 мянган иргэнд 404 тэрбум төгрөгийн зээл тус тус олгожээ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!