Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 634 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 556067 болж байна. Мөн хугацаанд хоёр хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 259 боллоо.
Мөн сүүлийн 24 цагт 533 хүн эдгэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 48674 болж байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдол:
- Улаанбаатарт-625 (Нийт48.729) Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдлууд есөн дүүрэгт илэрлээ. Ялангуяа төвийн 6 дүүргийн 160 орчим хорооноос халдвар илэрсэн гэдгийг дахин анхааруулъя.
- Орон нутагт-28 (5615)