ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр
“Сүүлийн хоногт орчим 6,026 хүний сорьцод шинжилгээ хийхэд 927 хүнд коронавирусийн халдвар батлагдлаа.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 829 нь Улаанбаатар хотод
- 98 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд уг өвчний нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн нас барлаа.
Тодруулбал, өнгөрсөн хоногт 57 настай эмэгтэй, 44 настай эмэгтэй, 79 настай эмэгтэй, 76 настай эмэгтэй нар коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад уг өвчний нэн хүнд хэлбэрээр нас баржээ.
Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын нийт 58,439 тохиолдол батлагдаад байна.
Харин сүүлийн 24 цагт 682 хүн бүрэн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарснаар эдгэрсэн иргэний тоо 50,436 боллоо.
Одоогоор 4,475 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн- 2,393
- Хүндэвтэр- 1,534
- Хүнд- 436
- Маш хүнд -112 хүн байгаа юм.
Халдвартай иргэдийн ойрын хавьтлуудаас гадна иргэдийн сайн дураараа өгсөн шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч байгаа нь эрсдэл маш өндөр байгааг харуулж байна.
Иймд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, илүү сэрэмжтэй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.