Мэдээллийн редакцууд хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний үеэр дурдсан баримтыг анх удаа шууд нягтлахаар бэлтгэж байсан юм.
Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болохоо Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз мэдэгдсэн тул баримтыг нягтлахаар зэхэж байсан FactCheck.mn, GoGo.mn, iKon.mn, TIME.mn, Ub.life мэдээллийн вебсайтууд нэгдэн цахим мэтгэлцээн зохион байгуулахаар санаачилжээ.
Иргэд, сонгогчид төрийг шууд удирдах хэрэгт оролцох, хууль дээдлэх, мэдэх эрхийг баталгаатай эдлүүлэх үүднээс редакцууд энэхүү нээлттэй хүсэлтээ Улсын Их Хуралд суудалтай, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бүхий намуудад үүгээр хүргүүлсэн аж.
Нэр дэвшигчид Zoom Meeting-ээр өөрсдийн байгаа газраас оролцох бөгөөд нэр дэвшигчид өмнө нь МҮОНРТ-ээс танилцуулсан дүрмийн дагуу мэтгэлцээнд бэлдсэн байгаа тул тухайн сонгогдсон сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.