Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Өнөөдрөөс 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэллээ

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан үргэлжилж байна.

Яг одоо /2021.04.15/ Түр хорооны гишүүд цар тахлын нөхцөл байдлын талаарх Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан иргэдийн тоо 79,959 болсон байна. Үүнээс 57822 нь эдгэрчээ. Улсын хэмжээнд 221 байранд нийт 9640 гаруй иргэн тусгаарлагдаж, эмчлэгдэж байна. Улаанбаатар хотын 18-аас дээш насны 962,050 иргэн вакцины хоёр тундаа хамрагдсан байна. Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэр гаргаж, ажиллаж байна. Хамгийн сүүлд аймаг, орон нутгийн Засаг дарга нар хэсэгчилж, шаардлагатай тохиолдолд бүхэлд нь хөл хорих эрхийг нь өгсөн. Халдварын нөхцөл байдал асар хүнд байна. Хатуу хөл хорионы дараа дэглэм сулруулж, аж ахуйн нэгжээ дэмжих, эдийн засгаа урагшлуулах үүднээс хөл хориог сулруулсан хэдий ч халдвар эрс нэмэгдэж байна. Урт хугацаанд тархсан вирусний шинэ төрөл нь дахин халдвар дэгдэх үндэслэл болж байна. Мутацийн бусад хэлбэрийн ижил төстэй хувилбарууд эрчимтэй тархсан магадлал өндөр байна гэж мэргэжлийн байгууллагынхан дүгнэж байна” хэмээн ярилаа.

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавирусний халдвараар 372 хүн нас бараад байна. Тавдугаар сарын 13-наас хойш гэрийн нас баралт бүртгэгдээгүй. Нийт нас баралтын найман хувийг гэрийн нас баралт эзэлж байна. Өнөөдрөөс эхлэн явуулын 40 автобус ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 4455 ор дэлгэсэн. Одоогоор 4756 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 1,884,279 хүн вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан. Харин хоёрдугаар тундаа 1,599,857 иргэн хамрагдаад байна. Манай улс вакцинжуулалтаараа 10-т жагсаж байна. Харин вакцинжуулалтын хувиар гуравт жагсаж байна. Нийт халдвар авсан иргэдийн 9.2 хувь нь хоёр тунгаа хийлгэсэн иргэд байна. Хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлж байна. Манай улс 16-17 насны хүүхдүүдэд вакцин хийж эхэлсэн. Дэлхий нийтэд гурав дахь тунгийн асуудал яригдаж байна. Халдварын эсрэг эм, тарианы худалдан авалтыг хийж, нөөцийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийт 80 мянган PCR шинжилгээний нөөцтэй байгаа. Хамгаалах хувцас, хэрэгслийн нөөц хоёр сарынх байна. Халдварын дараах хариу арга хэмжээний зөвлөмжийг тогтмол гаргаж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийг бүрэн тундаа хамрагдтал хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсэж байна. Иргэн бүр халдвар, хамгаалалтын дэглэмээ сахих нь чухал. Шаардлагатай бол Зөрчлийн хуулиар торгох зөвлөмж хүргүүлж байгаа” гэх мэдээллийг өглөө.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!