Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын Бодлогын зөвлөлдөх хоёрдугаар уулзалт өчигдөр (2021.06.15) зохион байгуулагдав.
Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хятадын талаас БНХАУ-ын ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Лю Жинсун нар тэргүүлэн оролцов. Зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын гадаад бодлого, олон улсын харилцаа, хамтын ажиллагаа, цар тахлын дараах олон улсын нөхцөл байдал болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.
Энэ удаагийн Бодлогын зөвлөлдөх уулзалт “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулагдав.
Дараагийн зөвлөлдөх уулзалтыг 2022 онд хийхээр хоёр тал тохиролцсон болно.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам