Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг хүргэж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Нэгдүгээрт хоолны газруудын заалны үйлчилгээг долоо хоногоор хориглох.
Хоёрдугаарт эмчилгээний тактикаа өөрчлөх тодруулбал эрчимт эмчилгээний үйлчилгээг сайжруулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Цаашдаа аль болох хатуу хөл хорио тавихгүй байх чиглэлийг Ерөнхий сайд өгч байгаа.
Үндэсний их баяр наадмыг энэ жил орон нутгийн буюу аймаг сумдын наадмыг зогсоох, үндэсний баяр наадмыг нийслэлд цахимаар тэмдэглэх чиглэл өгсөн. Цахимаар хийхтэй холбоотой хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт шилжүүлэх, түүнд зарцуулахаар шийдвэрлэсэн.