Сүүлийн хоногт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор 11,540 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2,642 хүнээс халдвар илэрлээ.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 85,770 болж, нэмэгдэв.
Мөн хугацаанд 571 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан бол 11 хүн эндлээ.
Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 70 гаруй хувь нь буюу 59,220 хүн эдгэрээд байгаа бол 400 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байна.