УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тогтоолын төслийн журмыг хэлэлцэж, баталлаа.
Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнээр сонгогдсон У.Хүрэлсүх ирэх долоо хоногийн баасан /2021.06.25/ гарагт тангарагаа өргөнө. Тэрбээр тухайн өдрийн 11:40 цагт тангарагаа өргөх юм. Ингэснээр Монгол Улсын тав дахь төрийн тэргүүн Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Харин У.Хүрэлсүх тангарагаа өргөснөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг зургаан жилийн хугацаагаар хаших юм.