Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв энэ сарын 17-нд нийт 270 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 189 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
- 2021.06.17-ны 22:00 цагийн орчим Архангай аймгийн Хашаат сумын нутагт улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад онхолдож, зорчиж явсан хүүхэд гэмтсэн.
- 2021.06.17-ны 23:00 цагийн орчим Баян-Өлгий аймагт суудлын автомашин онхолдож, жолооч нас барсан.
- 2021.06.17-ны Төв аймагт улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч нас барсан.
- 2021.06.17-ны 02:00 цагийн орчимд Налайх дүүргийн нутаг Тэрэлжийн замд суудлын автомашин нэг тооны буга дайрч, замын хажуу руу онхолдон, жолооч зорчигч гурван хүн гэмтсэн осол хэрэг бүртгэгдсэн.
Тээврийн цагдаагийн албанаас шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд “Согтуу” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажилласан байна. Арга хэмжээний хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 80 зөрчлийг илрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцож явсан 47 зөрчлийг илрүүлсэн байна.
Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 80, орон нутагт 22, улсын хэмжээнд нийт 102 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.