УИХ-ын чуулганы хуралдаанаар Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, батлав.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг Инновац цахим бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Л.Энх-Амгалан нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөллөө.
Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус томилов. Ийнхүү хэлэлцэх асуудал дууссан тул өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.