Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Төв талбайд “Ардын хувьсгал” гэсэн цэцэгт мандал хийлээ

Нийслэлийн хот тохижилтын газраас “1921-2021” он буюу  Ардын хувьсгал гэж, цэцгээр урласан бичвэр бүхий цэцэгт мандал бий болголоо.

“ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн  албаны цэцэрлэгч нар Нийслэлийн төв талбайн Д.Сүхбаатар жанжины хөшөө тойруулан Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “1921-2021” он  буюу  Ардын хувьсгал гэсэн цэцгээр урласан бичвэр бүхий цэцэгэн мандалд зориулан олон төрлийн гоёлын Эрвээхий, Хун цэцэг, Астра, Хилэн зэрэг 15 000 ширхэг цэцэг тарьсан юм.

Түүнчлэн төв талбайн гэрэлтүүлгийн 16  цамхагт зургаан өнгийн 64 савтай цэцэг мөн Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө хэсэгт 26 саванд гоёлын /нийт 2340 / ширхэг цэцэгс тарьж хотынхоо үзэмжинд өнгө нэмлээ.

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг мөн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын орлогч дарга Д.Батболд нар байгууллагын албадын дарга нартай уулзаж, ажлын явц болон  цаашид анхаарч ажиллах асуудлыг хэлэлцэж заавар зөвлөмж өглөө.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!