Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 12-17 насны хүүхдүүдийг ирэх даваа гарагаас дархлаажуулалтад хамруулах шийдвэрийг гаргалаа.
Дархлаажуулалтад хамрагдаж боломжтой 290 мянга орчим хүүхэд байдаг. ДЭМБ-аас 12-17 зөвшөөрөл олгосон. Одоогоор 16 17 настай хүүхдүүд болон жирэмсэн ээжүүдийг амжилттай дархлаажуулаад явж байгаа юм.
Үүнээс гадна цахим наадмыг долоодугаар сарын 11-нд хийх ба хөдөө орон нутагт халдварын тархалт буурвал намар хийх эсэхийг тухайн үед нь судлах аж.