“Ард санхүүгийн нэгдэл” ХК-иас эрхлэн гаргадаг Ардкойны ханш сүүлийн нэг долоо хоногт хоёр дахин өссөн байна. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн даваа гараг буюу дөрөвдүгээр сарын 26-нд, ханш 0.056 ам.доллар байсан байна. Харин өнөөдөр буюу тавдугаар сарын 4-нд 0.1 ам.доллар болж өсжээ.
Ардкойны ханш хоёрдугаар сарын огцом өсөлтөөс хойш тасралтгүй унасаар байсан юм. Харин өнгөрөгч долоо хоногт ийн өсөж эхэлсэн нь “Ард санхүүгийн нэгдэл” үйл ажиллагааны тайлангаа дэлгэсэнтэй холбоотой байж мэдэх юм.
Өнөөдрийн ханшаар нэг Ардкойн 280 орчим төгрөгтэй дүйцэж байна.