Мэдээ Онцлох мэдээ Шар мэдээ

Baby хатагтай нарын арми айсуй

Энэ цагийн дээдсийн гэх тодотголтой хатагтай нарыг дотор нь хэд хэдээр нь ангилж болохоор харагддаг. Тодруулбал HD Ч.Номин, Мак Н.Цэлмүүн тэргүүтэй бизнесэд манлайлж буй төмөр хатагтай нар байхад нөгөө талд ялдам төрх, энхрий аягаар өөрсдийгөө чимсэн baby хатагтай нарын арми ч бас бий. Тэдний нүүр царай бол топ Э.Одгэрэл, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэргий Н.Байгал, Уул уурхайн сайд Д.Сумьяабазарын гэргий Ч.Мичидмаа нарын тэргүүтэй baby хатагтай нарын арми. Тэдний өдөр бүр баяр ёслолын байдалтай. Хүлээн авалтаас хүлээн авалт дамжин, өдөрт нь нэг өөр улсад зугаалж яваагаа инстаграмдаа байршуулах тэдний амьдрал дундаж амьдралтай энгийн ардын life-тэй харьцуулбал зүгээр л мөрөөдөл төдий биз. Хүн хувь тавилангийнхаа шанагыг атгаж төрдөг, сайн явах санааных, сайхан харагдах арчаатайнх гэж харах хүн бий. Гэхдээ жинхэнэ хөдөлмөрийнхөө үр шимээр сайхан явна уу, эсвэл татаас хамжлагаар уу гэдэг бас яригдах л асуудал. Жишээ нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэргий Н.Байгал нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ямар асуудалд анхаарлаа хандуулж, арга хэмжээ авч ажиллаж байна вэ гэдэг асуумаар. Магадгүй зарим мундагууд хийсэн бүтээснээ хүмүүст түгээдэггүй, очих ёстой хүндээ хүрсэн л бол тэр буян шүү дээ гэж хардаг философитой байх нь бий. Гэхдээ нийгэм шаардаж байна, ил тодоор зарлахыг хүсч байна. Сайд, дарга нарын гэрийг гийгүүлэгчид зүгээр л хүлээн авалтаас хүлээн авалт хэсэх биш нийгмээ ч бас соён гэгээрүүлэх үйлсэд түүчээлмээр байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!