Мэдээ Онцлох мэдээ

“Circle K” хальстай ороомог зарж байна

Худалдаа үйлчилгээний салбарт түрэмгийлэн орж ирсэн канад улсын дэлгүүр болох “Circle K”-д улаанбаатар хотын хүүхэд залуус хамгийн ихээр цуглардаг.Гэтэл залуучуудын ихээр ордог уг газарт хүний биед муу  түргэн хоол тэр дундаа бэлэн гоймон хамгийн ихээр өрөөстэй байдаг нь эмгэнэлтэй.

Энэ сарын есний өдөр Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ард, 5-р сургуулийн зүүн талд байрлах “Circle K”-ийн салбараас авсан ороомог  хальстай байжээ.Уг хальс нь малын гаралтай эко бүтээгдэхүүн үү эсвэл зүгээр л гялгар уут уу,гэдэг нь эргэлзээтэй. Ороомгийг том хүн авсан тулдаа анзаарч харсан. Хэрэв хүүхэд аваад идсэн бол ямар нэгэн асуудал гарах байлаа. Ер нь сургууль орчмын сүлжээ дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүнд хяналт тавих цаг нь ирсэнг уг явдал сануулж байгаа юм.

Анхааруулахад: 2007-2009 оны Солонгосын Үндэсний Эрүүл мэндийн хийсэн судалгаагаар бэлэн гоймон нь уг бүтээгдэхүүнийг 7 хоногт 2 болон түүнээс олон удаа иддэг хүмүүсийн зүрх судас, бөөр болон бодисын солилцооны системүүдэд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Учир нь бэлэн гоймонгийн сав нь хүний дааврыг устгадаг бодисыг агуулдаг аж. Тиймээс ч энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй бөгөөд бэлэн гоймонгийн найрлагад ч гэсэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг химийн консервант болон маш их хэмжээний ханасан тос агуулагддаг байна.

Тиймээс сүлжээ дэлгүүрүүдэд холбогдох байгууллагууд хараа хяналтаа чангатгах цаг нь болжээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!