Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

COVID-19-ийн эсрэг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэд хэрхэн сертификатаа авах вэ?

Коронавируст халдварын эсрэг вакцины I, II тунгаа хийлгэсэн иргэд vis.health.gov.mn/survey холбоосоор сертификат авах боломжтой болжээ.

Сертификатыг авахдаа өөрийн регистрийн дугаараа оруулж, ашигладаг утасны дугаартаа баталгаажуулах код авч нэвтэрнэ. Ингэснээр таныг хэзээ, хаана вакцинд хамрагдсан тухай мэдээлэл гарч ирэх бөгөөд “Сертификат хэвлэх” гэсэн хэсгээс хэлээ сонгон вакцины сертификатаа авна. Энэхүү сертификатыг нь англи болон монгол хэл дээр хэвлэх боломжтой.

Өчигдөр нийслэлийн хэмжээнд 55,926 иргэнийг коронавируст халдварын эсрэг вакцины эхний болон давтан тунгийн дархлаажуулалтад хамруулжээ.

Вакцины эхний болон давтан тунг бүрэн хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа дархлаа тогтох тул иргэн та амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайгаа баримтлах болон гараа ариутгах гэх зэрэг халдвар хамгааллын дэглэмээ баримталсан хэвээр байх ёстойг мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!