Монголчуудыг брэнд гэж мэддэггүй байхад л “Dior”-ыг нутагшуулж, дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхсан хатагтай бол Ц.Батчулуун. Өнөө цагийн шар хэвлэлийн нүүр хуудсыг 60 хүрсэн ч жаатай нь аргагүй чимж яваа энэ хатагтай нас бол ердөө тоо. Намжирдайхан алхах нь цагтаа дуурийн театрын шилдэг балетчин байсантай нь холбоотой биз ээ. Энэ жил Dior хатагтайн аз од нь гийсэн жил байсан уу гэлтэй. Өнгөрсөн аравдугаар сард 60 насны төрсөн өдрөө энэ цагийн элит, дээдсийн хүрээллийнхний дунд хаалттай тэмдэглэн өнгөрүүлсэн бол Монголд дэлхийн тансаг брэндүүдийн нэг болох “Dior” нутагшсаны 30 жилийн ойн баяр нь давхцсан. Дуурийн ягаан театртаа зочдоо урьж, “Сонгодог үдэш” бүрэн тоглолтоор бэлэг барьсан Dior хатагтайн төрсөн өдөр “Хунт нуур, “ Уран хас” бүжгэн жүжигтэй, хоёр метр орчим өндөр бялуутай гээд өвөрмөц содон зүйлсээр дүүрэн байсан гэдэг шүү. Харин ээжийнхээ мэргэжил, сонирхлыг хүндэтгэн үздэг З.Дэлгэр, З.Мишээл нар ч дуурийн ягаан театрт хайр зарлагсагдын нэг бөгөөд Ц.Батчулуун хатагтай хүүхдүүдээ хэнтэй суухыг огтоос зааж, чөдөр тушаа болохгүй гэдгээ хэлж байсан удаатай.
Өмнөх мэдээ
Дараагийн мэдээ