Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

E-Mongolia Төв Шууданд иргэд, олон нийтэд үйлчлэх төвөө өнөөдөр нээлээ

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia иргэдэд илүү ойртож, Төв Шуудангийн 1 давхарт иргэд, олон нийтэд үйлчлэх төвөө өнөөдөр /2021.05.09/ нээлээ. Тус төв нь төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж, заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх юм. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын удирдлагууд оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Монгол Улсын Засгийн газрын 100 хоног өнөөдөр тохиож байна. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганы индэр дээр хэлсэн үгэндээ Засгийн газрын 100 хоногт багтаан хоёр зүйлийг амласан. Нэгдүгээрт, бид ДЭМБ-ын баталгаажсан вакцинд иргэдээ үе шаттай хамруулах ажилд өөрсдөөс шалтгаалах бүх зүйлээ дайчлан ажиллана гэж амалж байсан. Хоёр дахь амлалтын биелэлтийг өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. Бид Цахим Үндэстэн болох ёстой. Төр иргэдэд илүү шуурхай үйлчилдэг байх ёстой. Тиймээс бид 11-11 төвийг цахим болгох, төрийг E-Mongolia цахим цонхонд 500-с доошгүй үйлчилгээг нэгтгэнэ гэж амлаж байсан. Хүнд сурталгүй, чирэгдэлгүй, авлигалгүй Монгол болохын төлөө Цахим Монгол ёстой. Цаашид бид төрийн бүх үйлчилгээг цахимжуулна. Энэ төвд төрийн албан тушаалтнууд ирж та бүхэнтэй мэдээлэл солилцдог болно. Засгийн газар сайн засаглалын төлөө иргэдтэйгээ хамтарч, шаардлагатай бүх шинэчлэлийг хийнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn  систем нь төрийн мэдээлэл солилцооны Хур, танил нэвтрэлтийн Дан системийг ашиглан онлайн хэлбэрээр үйлчилгээ үзүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх боломжийг хангасан. Үүн дээр тулгуурлаж Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраас https://e-mongolia.mn/  системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Цаашид Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ. Тухайлбал, гэрлэн дохио болон авто зогсоолын ухаалаг систем, нийтийн тээвэр болон такси үйлчилгээ зэрэг хотын бүх үйлчилгээг цахимжуулах чиглэлд ажиллаж байгаа. Энэ ажлыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газартай хамтран хийж байна. Өдөр тутмын төрийн үйлчилгээг хялбаршуулах, богино хугацаанд үр дүнтэй ажиллах, иргэд шаардлагатай мэдээ, мэдээллийг богино хугацаанд цахимаар олж авах систем рүү Улаанбаатар хот үе шаттай шилжиж байгаа”

Тус төв нь “e-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 50 орчим байгууллагын 516 цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх юм. Үүний зэрэгцээ тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэж болох юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв нь E-Mongolia үйлчилгээний төв болон өргөжиж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар e-Mongolia системээс давхардсан тоогоор төрийн 1,6 сая үйлчилгээг иргэд цахимаар авчээ. Хэрвээ иргэд маань e-Mongolia мобайл апп болон веб хуудаснаас өөрт хэрэгтэй үйлчилгээгээ авахад ямар нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа бол энэ төвөөр ирж үйлчлүүлэн зааварчилгаа авах боломжтой юм.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!